Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2014.05.12/

2014-05-12 06:14:57

Өнөөдөр аргын тооллын 2014 оны тавдугаар сарын 12. Даваа гараг.  Билгийн тооллын  XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн хаврын илүү дунд улаагчин туулай сарын 13. Тэргүүн дагуул одтой, гурван хөх мэнгэтэй харагчин хонь өдөр. Сумъяа гараг. Өдрийн барилдлага Үл зохилдох.  Шүтэн барилдлага Хүрэлцэхүй. Наран 5 цаг 35 минутад мандан, 20 цаг 24 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лус тахих, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ хэмээжээ.

* * *

Өрнийн зурхай 

Хонины орд (3/21-4/19): Хайр дурлал романтик адал явдалд тохиромжтой өдөр. Үр дүнд нь та хайрлан дурлах хүсэл төртлөө шинэчлэгдэнэ. Их ажлынхаа хажуугаар гэр бүл хайртай хүмүүстээ тавих анхаарлаа сулруулж болохгүй. Хувь заяаны гэнэтийн өөрчлөлтөнд бэлэн бай бодлогогүй үйлдэл бүү хий.

  

Үхрийн орд (4/20-5/20): Тайван өдөр. Од гарагийн нөлөө хүчтэй хэвээр байна. Хайр ба романстай холбоотой асуудлыг хөндөнө. Өнгөрсөн түүх дахин ил гарч ирнэ. Хуучин амраг эргэн ирж танд хайр гэхээсээ илүүгээр саад бэрхшээл авчирна. Та таагүй нөхцөл байдлыг зохицуулах чадвартай байх хэрэгтэй. Хүүхдүүд тань итгэл найдвар төрүүлнэ.

 

Ихрийн орд (5/21-6/21):  Хоёрдмол өдөр. Та хайрын тал дээр хууртах хандлагатай байна. Таны сонгосон хүн тантай хамт хөгжилтэй байна. Та найзынхаа эрүүл мэндэд өөрийн эрх ашгаас илүү санаа тавихыг үгүйсгэхгүй. Биеийн эсэргүүцэл суларч, дархлаа буурч, вируст мэдрэмтгий байдал үүснэ.

 

Мэлхийн орд (6/22-7/22): Таатай өдөр. Танд өнөөдөр багагүй орлого орно. Гэвч танд хэрэгтэй хэрэггүй юм авмаар санагдана. Та санхүүгээ сайн хянах хэрэгтэй. Ингэх нь таны ирээдүйд хэрэгтэй. Хэрвээ таны одоогийн ажил өөр замгүй болж хаагдвал өөр нэгэн нээлттэй хаалганы боломж байгаа гэдгийг сана.

 

Арслангийн орд (7/23-8/22): Эрэлттэй өдөр. Та даргадаа сайхан сэтгэгдэл төрүүлэхийн тулд өнөөдөр нилээд ажиллах болно. Зорилгодоо хүрэх гэж тууштай алхам хийх болно. Гэвч энэ эрч хүч нь хамтран ажиллагч болон бусад ажилчидын дунд асуудал үүсгэнэ. Бусдын сэтгэл санааг ойлгож мэдэр. Мөн тохиромжгүй цагт буруу хүнд буруу зүйл ярихаас болгоомжил.

 

Охины орд (8/23-9/22): Өнөөдөр хичээл сурлагандаа шамдах өдөр. Хэрвээ таны амралтын төлөвлөгөөг ямар нэг амлалт тасалдуулбал та маш их сэтгэлээр унах болно. Өөрийгөө өрөвдөх өвчинд хэтэрхий удаан бүү шаналаарай. Хэрвээ та өнөөдөр амарч байгаа бол сэтгэл зовоосон бүх асуудлуудаа мартан машинаараа хотын ойролцоох газруудаар явж салхил. Найзыгаа хамт явахыг гуйж ч болно шүү дээ.

 

Жинлүүрийн орд (9/23-10/22): Урам зоригтой өдөр. Энэ өдөр та дараагийн хэдэн жилийн төлөвлөгөөгөө гаргах бололтой. Хэн нэгэн зохиолч болон ямар нэгэн гайхалтай зүйл бичихийг хүсэж байгаа хүмүүс яг одооноос яаравчлан эхлүүлэх нь зүйтэй. Бүх зүрх сэтгэлээ дайчил. Таны сонирхолыг татаж байгаа курс дамжаанд сур. Удахгүй та гайхалтай хобби эсвэл хоёрдогч орлогын эх үүсвэрээ олох болно.

 

Хилэнцийн орд (10/23-11/21): Урамтай өдөр. Буд гарагийн нөлөөгөөр оюун санаанд чинь хүчтэй өөрчлөлт гарч, амьдралынхаа чиг хандлагыг тодорхойлоход дөхөм болно. Хувийн төсөлдөө сэтгэл хангалуун байгаа хэдий ч аливаад хүлээцтэй ханд. Тэвчээртэй байх нь таны давуу тал болно гэдгийг од эрхэс сануулж байна.


 

Нумын орд (11/22-12/21): Эерэг өдөр. Аливааг нягтлан судлах шалгах ажлууд бүтээмжтэй байна. Уг чадварыг ашигладаг оюутан шинжээчид энэ өдөр амжилттай байна. Буд плутон гарагтай мөргөлдсөөр эрч хүчтэй байдал цогтой дурлал энэ өдөр тохионо. Ганц бие хүмүүс хүчтэй дурлагчидтайгаа тайван болгоомжтой ханд.

 

Матрын орд (12/22-1/19): Хоёрдмол өдөр. Танд өнгөрснөө эргэн харж, өнөөдрөөсөө суралцан, ирээдүйгээ төлөвлөх боломжийг нээж өгнө. Та нарын ихэнх нь бодол санаагаа хуваалцахаас илүү дотроо хадгалах шинжтэй байна. Нууцлагдмал хайртай учирч магадгүй. Одоогоор бүтэхгүй байгаа хэн нэгний тухайх бодол улам нэмэгдэнэ.

 

Хумхын орд (1/20-2/18):  Өр нэхэгдсэн хэцүүхэн өдөр болох нь. Тантай уулзах хүмүүс олон таагүй явдлуудын эхлэл байх магадлалтай. Гэмтэж бэртэхээс өөрийгөө хамгаал. Хурц иртэй багаж хэрэгсэлтэй харьцахдаа болгоомжтой бай.

 

 

Загасны орд (2/19-3/20): Тайван өдөр. Ерөнхийдөө ямарваа нэг төлөвлөгдөөгүй уулзалтууд танд нэгийг бодуулж, хоёрыг сануулна. Магадгүй та амьдралаа орвонгоор нь өөрчилж, шинэ хайр дурлалтай учрах ч юм бил үү. Эцэг эхийндээ зочилж оройн хоол идэнгээ тэднийхээ сургамжтай үгийг сонсож, сэтгэл санааг нь бага ч гэсэн сэргээгээрэй.

Нийтэлсэн: Web admin

Өнөөдрийн зурхай /2014.05.12/  
Үзсэн: 1321 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй