Гадаад харилцааны яам Стокхолм хотноо төвтэй Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн (International IDEA)-тэй хамтран “Дипломатуудад зориулсан ардчилал” сэдэвт цахим сургалтыг тавдугаар сарын 10-нд зохион байгуулав.
Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэнгээс санаачлан манай дипломатуудад зориулан зохион байгуулсан энэхүү цахим сургалт нь шинэлэг санаачилга, арга хэмжээ болсон бөгөөд дипломат ажилтнуудын ардчиллын талаарх ойлголтыг гүнзгийрүүлэхийн зэрэгцээ ажилтнуудын мэдээлэлд дүн шинжилгээ хийх ур чадварыг сайжруулах зорилготой байв.
Цахим сургалтад ГХЯ-ны 20 гаруй дипломат ажилтан оролцож, ардчиллын төлөв байдлын талаарх дүн шинжилгээ, дэлхийн гол бүс нутгууд дахь ардчиллын сорилтууд ба боломжууд гэсэн хоёр сэдвээр хүрээлэнгийн судлаагчид хичээл зааж, оролцогчдын асуултад хариулав.
Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэнтэй хамтран цахим сургалт зохион байгуулав | ||
Үзсэн: 564 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.