![](/uploads/202105/news/thumb/357b0d38097a4b4b1f325a7a33d4d74f_x3.jpg)
Багануур дүүргийн дөрөвдүгээр хороо Ахмадын амралтын хойно Хэрлэн голд “Субару” маркын авто машин живж байна гэсэн дуудлага өчигдөр 13:15 цагт тус дүүргийн Онцгой байдлын хэлтэст иржээ.
Дуудлагын дагуу Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн аврах бүрэлдэхүүн хүрэлцэн очиж, 21 настай эрэгтэй, хоёр сартай эрэгтэй хүүхдийн амь насыг аварчээ.
Түүнчлэн автомашиныг голоос гаргаж, аюулгүй газар байрлуулсан байна.
Уснаас 21 настай эрэгтэйг хоёр сартай хүүгийн хамт аварчээ | ||
Үзсэн: 720 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.