Шууд Chart

Ерөнхий боловсролын сургуулийн гадна орчны ерөнхий шаардлага

2021-05-13 11:01:06

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар хот тохижилт, бүтээн байгуулалтын ажилд стандарт, норм ба дүрэм мөрдүүлэх, хэрэгжилтийг хангуулахаар ажиллаж байгаа. Хотын стандартын удирдамж, арга зүйн баримт бичгийг цувралаар танилцуулж байна.

Хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлд дэмжлэг үзүүлэх, удирдамж арга зүйгээр хангах зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн гадна орчны тохижилт, ногоон байгууламж, зам, талбайд тавигдах шаардлагын талаар захиалагч байгууллага болон иргэдэд зохих мэдлэгийг олгох “Ерөнхий боловсролын сургуулийн гадна орчны ерөнхий шаардлага” удирдамж арга зүйн бичгийг боловсруулаад байна.

Тус баримт бичигт сургуулийн гадна орчны талбайн төлөвлөлт, техникийн шаардлагууд, хийц технологи, шалгуур үзүүлэлтүүдийг тусгасан. Энэхүү баримт бичигт тусгасан шаардлагыг нийслэлийн нутаг дэвсгэрт сургуулийн барилга байгууламж, тохижилтын бүтээн байгуулалт хийх, гадна орчныг төлөвлөх, байгуулахад ашиглах юм.

Татах линк: https://standard.ub.gov.mn/2021/04/16/sur2/

ХОТЫН СТАНДАРТ, ОРЧНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХЯНАЛТ, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР


Ерөнхий боловсролын сургуулийн гадна орчны ерөнхий шаардлага  
Үзсэн: 1412 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй