![](/uploads/202105/news/thumb/9f65d84e4dd3984e50edee218405d8d9_x3.jpg)
Хаврын тариалалт үргэлжилж буй энэ үед газар тариалан эрхэлдэг аж ахуй нэгж, хувь хүмүүстэй холбогдлоо. Дэлхий дахинаа “Ковид-19” цар тахал дэгдээд буйгаас шалтгаалж, ОХУ-аас оруулж ирэх үрийн овьёос болон малын бусад тэмжээлийн нөөц ямар байгааг сонирхсон юм.
Гэхдээ албаны байгууллагаас бус яг газар дээр нь ажиллаж байгаа иргэдээс мэдээлэл авлаа.
Тэд “Бид ОХУ-ын "Саян" сортын үрийн овьёос авч ирдэг. Цар тахал дэгдэж буй энэ үед тус улсад өөрсдөд нь тариалалт хомс байгаа юм билээ. Үүнээс гадна рублийн үнэ нэмэгдсэн учир өмнөх хоёр жилтэй харьцуулахад нэг тонн тус бүрт 200-300 мянган төгрөг нэмэгдлээ. Тээвэрлэлт ч хүндрэлтэй байна. Энэ бүхнээс шалтгаалаад манай улсад зарагдаж байгаа барааны үнэ өдөр ирэх тусам нэмэгдэх нь ээ. Жишээ нь манай улсад зарагдаж байгаа үрийн овьёос нэг тонн нь 950-аас сая 250 мянган төгрөгийн үнэтэй байна. Энэ нь соёололтын хувиасаа шалтгаалаад харилцан адилгүй. Хамгийн их зарагдаж байгаа зүйл бол үрийн овьёос байна” гэв.
Үрийн овьёосны эрэлт их байна гэв | ||
Үзсэн: 1662 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.