Шууд Chart

“Бичиг соёл–2014” үзэсгэлэн боллоо

2014-05-12 10:24:08

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохиож буй “Бичиг соёл-2014” монгол бичгийн олон улсын үзэсгэлэнд оролцохоор хүрэлцэн ирсэн монгол туургатны төлөөлөгч, уран бүтээлчид өнөөдөр морин цагт Төрийн ордны Есөн хөлт их цагаан сүлдэд хүндэтгэл үзүүллээ.

 

Энэ үеэр тэднийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан болон Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд нар хүлээн авч уулзаж олон газрын монголчуудыг нэгтгэн нийт дунд хэрэглэгдсээр ирсэн монгол бичгийн уран бичлэгийн үзэсгэлэнд оролцож байгаад нь талархал илэрхийлж, дурсгалын зүйлс гардуулжээ.
 
Уг үзэсгэлэнд ӨМӨЗО-ноос 10,  Буриадаас есөн уран бүтээлч оролцохоор иржээ.
 
Дашрамд дурдахад, монгол бичгийг Их эзэн Чингис хааны зарлигаар төрийн бичиг болгон хэрэглэж эхэлсний 810 жилийн ой энэ онд тохиож байна.
 
Монгол үндэстний олон мянган жилийн түүхийн нэгээхэн хэсэг буюу нэг мянга гаруй жилийн түүх нь монгол бичгээр тэмдэглэгдэн үлдсэн байдаг билээ.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

“Бичиг соёл–2014” үзэсгэлэн боллоо  
Үзсэн: 1069 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй