Шууд Chart

“Playtime-2014” наадмын тов гарлаа

2014-05-12 10:30:44

Амьд хөгжмийн “Playtime-2014” наадам ирэх долоодугаар сарын 19, 20-нд Гачууртын “Монгол шилтгээн”-д зохиогдохоор товоо зарлалаа.

2001 оноос зохиогдсон уг хөгжмийн наадам нь амьд хөгжим сонирхогч бүхий л үеийн төлөөллийг өөртөө багтаадгаараа онцлог юм.

Энэ жилийн наадмын зочин хамтлагаар пост рок урсгалаар тоглодог “Envy”,  ОХУ-ын альтернатив рок чиглэлийн “Мумий Тролль” хамтлагууд ирэх гэнэ.

 

Дашрамд дуулгахад, энэ удаагийн тайзны зохион байгуулалт өнгөрсөн жилийнхтэй адил гол болон жижиг хоёр тайзнаас бүрдэх гэнэ.

 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

“Playtime-2014” наадмын тов гарлаа  
Үзсэн: 1681 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй