Шууд Chart

Чөлөөт бөхийн өсвөрийн бөхчүүд Азийн аваргаас зургаан медаль хүртлээ

2014-05-12 10:47:07

Тайланд улсын Бангкок хотноо Ази тивийн өсвөр үеийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээн дөрвөн өдрийн турш үргэлжилж, өчигдөр өндөрлөлөө. Тэмцээнд Арабын Эмират Улс, БНСУ, БНХАУ, Индонез, Ирак, Иран, Казахстан, Камбож, Катар, Киргиз, Монгол, Тажик, Тайвань, Тайланд, Туркмен, Сири, Узбек, Шри-Ланк, Энэтхэг, Япон гэсэн 20 орны бөхчүүд зодогложээ. 

Тэмцээний хоёр дахь өдөр охидын 46 кг-ын жинд зодоглосон Б.Дөлгөөн хүрэл, хөвгүүдийн 76 кг-ын жинд барилдсан З.Сумьяабазар мөнгөн медаль хүртсэн. Харин тэмцээний гурав дахь өдөр 52 кг-ын жинд хүч үзсэн С.Энхтунгалаг хүрэл медаль хүртэж, медалийн тавцанд зогссон байна.
 
Тэмцээний сүүлийн өдөр хөвгүүдийн 46 кг-ийн ангилалд барилдсан Н.Насанбуян мөнгө, 50 кг-д хүч үзсэн Б.Ариунболд хүрэл, охидын 60 кг-д Э.Даваанасан мөнгөн медаль хүртлээ.
 
Ингэснээр өсвөр үеийн Азийн аваргын 76 кг-д мөнгөн медаль хүртсэн З.Сумъяабазар, 46 кг-д мөнгөн медаль хүртсэн Н.Насанбуян нар Хүүхдийн зуны олимпийн наадамд оролцох эрхээ авлаа.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Чөлөөт бөхийн өсвөрийн бөхчүүд Азийн аваргаас зургаан медаль хүртлээ   
Үзсэн: 1435 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй