Шууд Chart

“Борхойн цом” яруу найргийн наадам боллоо

2014-05-12 11:16:46

Дорноговь аймгийн Замын-Үүд сумынхан уламжлалт “Борхойн цом” яруу найргийн наадмаа зохион байгууллаа.

Энэ удаагийн найргийн наадам нь Замын-Үүд сум байгуулагдсаны 20 жилийн ойг тохион говийн бүсийн хэмжээнд нээлттэй болсноороо онцлог байсан аж.

Мөн наадмын хүрээнд “Зохиолч, уншигчдын уулзалт” зохион байгуулж энэхүү уулзалтад Д.Нацагдоржийн болон МЗЭ-ийн шагналт яруу найрагч А.Эрдэнэ-Очир, Д.Нацагдоржийн болон МЗЭ-ийн шагналт яруу найрагч, “Болор цом”-ын хошой тэргүүн шагналт, МЗЭ-ийн яруу найргийн үндэсний төвийн тэргүүн Б.Ичинхорлоо нар оролцож хөдөлмөрчид, албан хаагчид, сурагчидтай уулзалт хийжээ.

Сумынхаа 20 жилийн ойг угтаж 20.000 номтой сумын номын санг бүтээх ажил өрнүүлсэн юм байна. Наадамд урьдчилсан даваанд шалгарсан 15 яруу найрагчид Замын-Үүдийн тухай, Эх орны тухай, чөлөөт сэдвээр шүлгээ уншсанаас тэргүүн байрыг яруу найрагч Ш.Энхбаяр /Дорноговь/, дэд байрыг Г.Сэр-Одын шагналт яруу найрагч Б.Энхтөр /Говьсүмбэр/, гутгаар байрыг яруу найрагч Б.Батсайхан /Сүхбаатар/ тусгай байрыг яруу найрагч Э.Эрдэнэдалай /Дорноговь/, Б.Лхагвадорж /Дорноговь/ нар эзэллээ.

Наадмын ерөнхий шүүгчээр Д.Нацагдоржийн болон МЗЭ-ийн шагналт яруу найрагч, “Болор цом” эзэн А.Эрдэнэ-Очир, туслах шүүгчээр МЗЭ-ийн шагналт яруу найрагч Л.Эрдэнэбат, Замын-Үүд сумын ЗДТГазрын нийгмийн хөгжлийн мэргэжилтэн н.Оюунчимэг нар ажилласан байна.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

“Борхойн цом” яруу найргийн наадам боллоо  
Үзсэн: 1100 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй