Монгол Улсаас Молдав Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Дүгэржав тус улсын Ерөнхийлөгч Николай Тимофти-д бараалхаж, Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
Молдав Улсын Ерөнхийлөгчийн ордонд болсон Итгэмжлэх жуух бичиг гардуулах ёслолын үеэр Элчин сайд Л.Дүгэржав Ерөнхийлөгч Николай Тимофти-д Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг уламжилж, Монгол-Молдавын найрсаг харилцаа хөгжиж, хоёр орны улс төр, эдийн засгийн хамтын ажиллагаа идэвхжиж буй энэ үед Элчин сайдаар томилогдон үүрэгт ажилдаа орж байгаадаа баяртай буйгаа илэрхийлээд Монгол, Молдавын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг цаашид бүх талаар идэвхжүүлэн, хөгжүүлэхийн төлөө ажиллах болно гэдгээ илэрхийлэв.
Молдав Улсын Ерөнхийлөгч Николай Тимофти Элчин сайд Л.Дүгэржавд баяр хүргэж ажлын амжилт хүсээд хоёр орны харилцааг эрчимжүүлэх, хамтын ажиллагааг харилцан ашигтай бүх л салбарт хөгжүүлэх шаардлага байгааг илэрхийлэв.
Итгэмжлэх жуух бичиг гардуулах ёслолд Молдав Улсын Гадаад харилцаа, Европийн нэгдлийн яамны дэд сайд Тодор Улианвчи, ГХЕНЯ-ны хоёр талын хамтын ажиллагааны газрын дарга Александру Кодреану болон Америк, Ази, Африкийн газрын Монгол-Молдав хоорондын харилцаа хариуцсан ажилтан Олга Антоневичи, Элчин сайдын яамны зөвлөх Д.Ганболд нар оролцов.
Элчин сайд Л.Дүгэр итгэмжлэх жуух бичгээ барилаа | ||
Үзсэн: 1242 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.