Сүүлийн жилүүдэд ард иргэд спиртийг биш, зөв хэв маягийн амьдралыг илүүд эрхэмлэх болжээ.
Тэр тусмаа гэр бүл, найз нөхөд, хамт олон, клубээрээ хөдөлгөөнийг сонгож байгаа өнөө үед явган аяллын олон талт хэлбэр нийтийн дунд хурдацтай тархаж байна.
“Ардчилсан Хүчний Холбоо” төрийн бус байгууллага нь сүүлийн үед өөрийн дэргэдэх сонирхлын клубүүдээрээ дамжуулан эрчимтэй үйл ажиллагаа явуулж эхлээд байгаа билээ.
Түүний нэг нь “Явган аялал сонирхогчдын клуб”-ынхэн өнгөрсөн амралтын өдрүүдэд төрийн тусгай хамгаалалтай, дархан цаазат Богдхан уул руу алхалт хийжээ.
Алхалтыг тус клубын зохицуулагч, УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяа, АХХ-ны гүйцэтгэх захирал Т.Энхсайхан нар манлайлан зохион байгууллаа.
Амьдралын зөв хэв маягийг сонгож буй хэн бүхэнд энэхүү клубын үүд хаалга үргэлж нээлттэй байх юм.
Өөр хоорондоо танилцах, байгаль дэлхий, уул, ус, модтойгоо илүү ойртох боломжийг олгох тус алхалт нь долоо хоног тутмын амралтын өдрүүдэд тогтмолжих ажээ.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд явганаар аялжээ | ||
Үзсэн: 1006 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.