Энэ сарын наймны өдөр “Хар хошуу” гэх нэртэй уулын орой дээр буюу Баянзүрх дүүргийн есдүгээр хороонд овооны чулуугаар булагдсан байдалтай толгойн хэсэг тасдагдсан, биедээ олон тооны гэмтэл шархтай эмэгтэй хүний цогцос олдсоныг Монгол Улсын Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 173-р зүйлийг баримтлан Монгол Улсын Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.16-д заасан гэмт хэрэгт 2014 оны тавдугаар сарын 8-ны өдөр эрүүгийн 2014250002159 тоот хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
Хэргийн газрын үзлэгийг нийт гурван удаа хийж эд мөрийн баримтаар 61 эд зүйлийг баримтжуулан авч хэрэгт хавсаргасан байна.
Уг хэргийн хохирогч иргэн "Б" нь 1995 онд төрсөн, эмэгтэй, Өвөрхангай аймгийн харьяат, БЗД-ийн 19-р хороонд оршин суудаг, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй байсан бол иргэн "Х" нь 1994 онд төрсөн, эмэгтэй, Ховд аймгийн харьяат, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй байжээ.
Сэжиглэгдэн, шалгагдаж байгаа Иргэн "И" нь 1991 онд төрсөн, эрэгтэй, Өвөрхангай аймгийн харьяат бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, 2012.05.31-нд СХД-ийн шүүхээр 99-99.1 дэх зүйл ангид зааснаар 1 сарын баривчлах ял шийтгүүлсэн байна.
Харин Иргэн "З" нь 1990 онд төрсөн, БЗД-ийн 20-р хороонд оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй юм байна.
Гэмт хэргийн товч утга: 2014 оны 05-р сарын 06-нд хохирогч, сэжигтэн нар хамт архидан согтуурсан бөгөөд 00.00 цагийн үед БЗД-ийн 9-р хороонд байрлах сэжигтэн “З”-ийнд очиж хоол идсэн. Үүний дараа сэжигтэн “И” гэгч нь хохирогч болох “Б”, “Х” нарыг дагуулж гарч Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо “Хар хошуу” гэх нэртэй уулын хажууд очиж архидан согтуурч улмаар маргалдан хохирогч “Б”, “Х” нарын амь насыг нь хөнөөсөн болох нь сэжигтэн “И”-ийн мэдүүлэг, хэргийн газраас олдсон эд мөрийн баримтаар тогтоогдож байна. Хохирогч, сэжигтэн нар урд нь бие биенээ таньдаггүй байсан бөгөөд тус өдөр сэжигтэн “З”-ээр дамжуулж танилцсан болох нь тогтоогдож байна. Тус гэмт хэргийг үйлдсэн гэж сэжиглэгдэж байгаа “И” болон хамт архидан согтуурсан “З” нарыг Урьдчилан хорих 461 ангид цагдан хорьж хэргийг шалгаж байна.
Хоёр хүний амийг хэрцгийгээр хөнөөсөн хэргийг шалгаж эхэллээ | ||
Үзсэн: 1410 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.