УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2021.05.19) хуралдаанаар Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ.
Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгээр ахлуулан УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Г.Ганболд, М.Оюунчимэг, Б.Пүрэвдорж нарын бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулахаар тогтоолын төсөлд тусгажээ.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан үг хэлсэн УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах үүрэгтэй ажлын хэсгийг байгуулах шаардлагагүй гэж үзэж байна. Учир нь МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл байгуулагдаад удаагүй, гүйцэтгэх захирал нь саяхан томилогдсон байна. Иймээс энэ асуудлыг хойшлуулах нь зүйтэй. Ер нь нэг байгууллагын дотоод үйл ажиллагаанд Байнгын хороо хөндлөнгөөс оролцоод байх шаардлагагүй юм. Хэрэв ажлын хэсэг зайлшгүй байгуулах шаардлагатай гэж үзэж байгаа бол Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа шийдэх нь зүйтэй гэсэн байр сууриа илэрхийлсэн юм.
Ингээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг дэмжсэнгүй.
| ОНРТ-ийн тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах ажлын хэсгийг байгуулах шаардлагагүй гэж үзлээ | ||
| Үзсэн: 882 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.