Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгүүлсэн ажил хайгч иргэдийн тоо дөрөвдүгээр сарын эцэст 41.4 мянга болсны 21.7 мянга нь эмэгтэйчүүд байна. Эдгээр бүртгэлтэй ажил хайгчдын 35.1 мянга нь ажилгүй иргэд байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 2.5 мянган хүн буюу 6.8 хувиар буурч, өмнөх сарынхаас 789 буюу 2.3 хувиар өссөн байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 18.5 мянга буюу 52.7 хувийг эмэгтэйчүүд эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 0.6 пунктээр өсчээ. Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2014 оны эхний дөрвөн сард ажилгүй 21.6 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 7.4 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 29.3 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагджээ.
Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 0.5 хувийг магистр, доктор, 29.1 хувийг дипломын болон бакалаврын, 7.3 хувийг тусгай мэргэжлийн дунд, 6.1 хувийг техникийн болон мэргэжлийн, 43.6 хувийг бүрэн дунд, 9.7 хувийг суурь, 2.7 хувийг бага боловсролтой, 1.0 хувийг боловсролгүй иргэд эзэлж байна. Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 21.9 мянга буюу 62.5 хувь нь 15-34 насны залуучууд байгаа бөгөөд энэ үзүүлэлт Улаанбаатар хот болон Сэлэнгэ, Баянхонгор, Дорноговь, Говь-Алтай, Өмнөговь, Дархан-Уул, Орхон аймагт улсын дунджаас 1.4-10.5 пунктээр их байна.
29.3 мянган иргэн ажил идэвхтэй хайгаагүй | ||
Үзсэн: 1225 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.