Мэргэжлийн сүмогийн Нацү башё Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд үргэлжилж байгаа бөгөөд өчигдөр 10 дахь өдрийн барилдаанд боллоо. Энэ өдөр башёг ганц ч унаагүй тэргүүлж яваа озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ маэгаширагийн дөрөвт эрэмбэтэй Кирибаяама Б.Лхагвасүрэнтэй барилдаж, 10 дахь даваагаа авч, башёг ганцаараа тэргүүлсээр байна. Харин түүнд унасан Кирибаяама Б.Лхагвасүрэн хоёр даваа, найман унаатай явна.
Башёг тэргүүлэгчийн араас найман даваа, хоёр унаатай озэки Такакэйшо, Эндо нар болон долоон даваа, гурван унаатай сэкивакэ Такаяасү, комүсүби Митакэүми, Ичиножо А.Ичинноров, Окиноүми нар удаалж байна.
Нацү башёгийн 10 дахь өдөр бусад Монгол бөхчүүдээс Хошорюү С.Бямбасүрэн (5-5), Чиёошома Г.Мөнхсайхан (6-4), Тамаваши Б.Мөнх-Оргил (6-4) нар давжээ.
Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ ганцаараа тэргүүлсээр байна | ||
Үзсэн: 963 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.