Шууд Chart

Х.Нямбаатар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн нэрийг өөрчлөх санал гаргалаа

2021-05-19 17:15:00

Өнөөдөр хуралдсан Засгийн газрын өргөтгөсөн хуралдааны үеэр Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар танилцууллаа.

Тэрбээр, “Нийслэлийг нэг төвт хотоос олон төвт хот болгох, дагуул хот, тосгодыг хөгжүүлэх, нийслэлийн удирдлагын эрх зүйн байдлыг боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлагад тулгуурлан хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах Ажлын хэсэг гарсан. Боловсруулсан хуулийн төслийг сайжруулах, бусад хуультай уялдуулах зорилгоор холбогдох албаныхан ажиллаж байна.

Хуулийн төслийн нэрийг өөрчилж, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль болгох санал оруулж байгаа. Улаанбаатар хот бусад засаг захиргааны нэгжээс өөр хуулийн зохицуулалттай байх ёстой. Нийслэлийн эдийн засгийг чадавхжуулах зорилгоор чөлөөт бүс, татварын хөнгөлөлттэй дүүрэг, үйлдвэрлэл, технологийн парк, дагуул хот байгуулах, тухайн бүсэд эрхлэх үйл ажиллагааны чиглэлийг хуульд тодорхой тусгах байдлаар эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай. Үнэт цаас, концессын зохицуулалтыг тусгаж байгаа. Сангийн яамтай зөвшилцөж, хуулийн төсөлд нарийн зохицуулалт оруулна” гэлээ.


Х.Нямбаатар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн нэрийг өөрчлөх санал гаргалаа  
Үзсэн: 1260 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй