Хөл хорионы хугацаанд цахим сургалтаа амжилттай явуулж, сургалтын нэг жилээ дуусгаж буй Монголын балетын үндэсний сургуулиас өөрийн суралцагчдын дунд 23 сая төгрөгийн шагналын сантай уралдаан зарлажээ.
Тус сургуулийг Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Алтанхуягийн үүсгэн байгуулсан бөгөөд 60 гаруй сурагч тус уралдаанд оролцохоор бүртгүүлжээ.
Сонгон шалгаруулалт энэ сарын 30-ныг дуустал цахимаар үргэлжлэх ба Монголын балетын үндэсний сургуулийн 2020-2021 оны хичээлийн жилийн үндсэн хөтөлбөрт хамрагдсан 8-аас дээш насны сурагчын дунд нээлттэй зарласан байна.
Ангилал тус бүрийн эхний гурван байрт шалгарсан сурагчид 2021-2022 оны хичээлийн жилийн 20-100 хувийн тэтгэлэг олгох бол “Шилдэг үзүүлбэр” гурвыг шалгаруулан, ОХУ-ын “Гришко” брэндийн нэрэмжит шагнал гардуулах аж.
Тэтгэлгийн ивээн тэтгэгчээр Ulaanbaatar Ballet, тусгай хамтрагчаар Grishko Word оролцож байна.
23 сая төгрөгийн шагналын сантай балетын уралдаан зарлажээ | ||
Үзсэн: 665 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.