Шилдэг хөлбөмбөгчдийн нэг Патрис Евра К.Роналдагийн талаар магтаалын үг хэлжээ. Гэхдээ зарим хүн үүнийг нь буруугаар хүлээж авах ч ёстой л хөл бөмбөг тоглохоор төрсөн хүн юм гэдгийг нь нотолж байна.
Тэрбээр "Хэрвээ К.Роналдо чамайг гэртээ уривал зүгээр л “Үгүй” гэж хэлээрэй. Тэр нэг удаа надад “Патрис, бэлтгэлийн дараа манайх руу явья” гэсэн юм. Би явсан л даа. Гэхдээ үнэхээр ядарсан шүү. Ширээн дээр зөвхөн салад, цагаан тахиа л байсан. Ус ч байхгүй, жүүс ч байгаагүй. Өнөөхийг нь идэж эхлэхдээ “За, араас нь сайхан мах ирэх нь дээ” гэж бодож байтал юу ч ирээгүй. Роналдо идэж дуусаад босонгуутаа бөмбөгөөр тоглож эхэллээ. Алив хоёр хүрэлтээр жаахан тоглоё гэж байна. Тэгээд би тоглосон. Дараа нь бассэйн явж сэлье гэж байна. Би ч дурамжхан “Окэй” гэлээ. Сэлж дуусаад жакуззи, саунд орлоо. Тэгээд л би ямар ч тэнхэлгүй болсон юм даа. Ийм болохоор л хэрвээ Кристиано чамайг гэртээ уривал битгий очоорой. Зүгээр л “Үгүй” гэж хэл. Яагаад гэвэл тэр залуу бол машин. Тэр бэлтгэлээс хөндийрөх дургүй" гэсэн байна.
Ингэж байж л амжилтад хүрдэг гэдгийг хэлээд байх шиг ээ.
Патрис Евра: К.Роналда чамайг гэртээ уривал зүгээр л “Үгүй” гэж хэлээрэй | ||
Үзсэн: 549 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.