БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох 500 сая ам.долларын экспортын хөнгөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн жагсаалтыг 2013 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, тодотгол оруулсан. Тогтоолын дагуу дэд бүтцийн салбарт санхүүжилт хийгдэх 235 сая ам.долларын хөрөнгөөс 193 сая ам.долларыг “Гудамж” төслийн “Туулын хурдны зам төсөл”, “Яармагийн гүүр барих төсөл”-д зарцуулах шийдвэрийг өнгөрсөн бямба гарагт Засгийн газрын хуралдаанаас гаргалаа.
БНХАУ-ын Засгийн газраас олгох 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээс 193 сая ам.долларыг эдгээр төсөлд зарцуулж, төслийн гэрээг Хятадын талтай байгуулж хэрэгжүүлэхийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт даалгалаа. Мөн төсөл тус бүрээр байгуулах тусгайлсан зээлийн хэлэлцээрийн төслийг Хятадын талтай хэлэлцэн тохиролцож, Засгийн газарт танилцуулахыг, төслүүдийн санхүүжилт дутсан тохиолдолд Хятадын талтай хэлэлцэж, нэмэлт санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэхийг тус тус даалгасан юм.
Туулын хурдны замын санхүүжилтийг шийдвэрлэлээ | ||
Үзсэн: 4205 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.