
Инновацын долоо хоногийн хүрээнд бүтээлч сэтгэлгээ, шинэ техник, технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээ, инновацын үйл ажиллагааны нийлбэр цогц гэж болох үзэсгэлэн зохион байгуулагддаг. Энэ жил тус үзэсгэлэнг "Инновац ба тогтвортой хөгжлийн зорилгууд" сэдвийн дор олон улсын шилдэг байгууллага, старт апуудыг нэгтгэн, цахим хэлбэрээр тавдугаар сарын 21-22-нд зохион байгуулах гэж байна.
Та уг үзэсгэлэнд цахим хэлбэрээр оролцож, Монгол төдийгүй олон улсын шилдэг инновацын бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдтэй танилцахаас гадна техник, технологийн дэвшилтэй хөл нийлүүлэн алхах боломжтой юм.
Үзэсгэлэнг “Airmeet” virtual events platform, мөн “Hub Innovation Center” фэйсбүүк хаягаар шууд үзэх боломжтой.
Олон улсын инновацын цахим үзэсгэлэн маргааш эхэлнэ | ||
Үзсэн: 765 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.