Шууд Chart

Асаноямаг өнөөдрөөс эхэлж зуны башёд барилдах эрхийг нь хаслаа

2021-05-20 16:19:01

Мэргэжлийн сүмо бөхийн холбооноос Асаноямаг өнөөдрөөс эхэлж зуны башёд барилдах эрхийг нь хаслаа.

“Ковид-19” цар тахал намжаагүй байгаа энэ үед сүмочдыг тэмцээний үеэр гадуур гарахыг хориглоод байсан юм.

Гэтэл тэрбээр шөнийн цэнгээний газарт очсон нь шар хэвлэлийн папарацци нарын дуранд өртсөнөөр ийнхүү шийтгүүлжээ.

Уг нь Асанояма энэ башёд долоон даваатай явсан бөгөөд 50 хувийн амжилтаа үзүүлэхэд боломж бүрдэхээр байлаа.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Асаноямаг өнөөдрөөс эхэлж зуны башёд барилдах эрхийг нь хаслаа  
Үзсэн: 1022 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй