Шууд Chart

"Цагдаагийн байгууллага-100" сэдэвт хүүрнэл зохиолын уралдааны шилгүүд тодорлоо

2021-05-20 17:34:43

Монгол Улсад Хууль зүйн алба үүсэн байгуулагдсаны 110, орчин цагийн цагдаагийн байгууллага үүсaэн байгуулагдсаны 100 жилийн түүхт ойн босгон дээр тус байгууллагын үүсэл хөгжил, түүхэн замнал, үйл ажиллагаа, нэр хүнд, алба хаагчдын ажил үйлс, амьдрал ахуй, алдар гавъяаг түгээн дэлгэрүүлж, мөнхжүүлэх, олон нийтэд сурталчлах, уран бүтээлчдийн авъяас чадварыг хөхүүлэн дэмжиж, бүтээл туурвилыг нийтийн хүртээл болгох зорилгоор хүүрнэл зохиолын уралдааныг өнгөрсөн оны долоодугаар сарын 1-нээс эхлэн зохион байгуулсан юм.

Энэхүү уралдаанд Л.Билгээ “Эрсдэл үүрсэн-Цагдаа тавилан”, Г.Ганболд, “Хүрээ аллага”, С.Пүрэвсүрэн “Монгол Улсын төлөө зүтгэе”, С.Батжаргал “Өр төлөөс”, С.Оюун “Ээдрээтэй хэрэг”, Б.Төгсжаргал “Руслан бид хоёр”, “Мөрдөгчийн гавъяа”, Л.Батцэнгэл “Чинжаалын нууц”, Б.Баярсайхан “Цагцай”, Ч.Дагмидмаа “Миний нэр төр цагдаа”, Х.Буянбат “Бидний амар тайван амьдрал” гэсэн 10 уран бүтээлч есөн тууж, хоёр роман, нийт 11 уран бүтээл ирүүлсэн байна.

Эдгээрээс Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, зохиолч С.Батжаргалын “Өр төлөөс”, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, зохиолч С.Пүрэвсүрэнгийн “Монгол Улсын төлөө зүтгэе”, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, зохиолч, хүүхдийн зохиолч, яруу найрагч Г.Ганболдын “Хүрээ аллага” тууж эхний гурван байранд, романы төрлийн гуравдугаар байранд залуу зохиолч Х.Буянбатын “Бидний амар тайван амьдрал” шалгарчээ. Уралдааны шүүгчээр Монголын зохиолчдын эвлэлийн удирдах зөвлөлийн гишүүн, хэл бичгийн ухааны доктор /Ph.D/, утга зохиол судлаач, шүүмжлэгч П.Батхуяг, Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэн, хэл бичгийн ухааны доктор, утга зохиолч судлаач, шүүмжлэгч Ү.Хүрэлбаатар, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, хэл бичгийн ухааны доктор, сэтгүүлч, яруу найрагч Л.Мөнхтөр нар ажилласан байна.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

"Цагдаагийн байгууллага-100" сэдэвт хүүрнэл зохиолын уралдааны шилгүүд тодорлоо  
Үзсэн: 1068 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй