Шууд Chart

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ башёг тэргүүлсэн хэвээр байна

2021-05-21 09:31:30

Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд мэргэжлийн сүмо бөхийн Нацү башёгийн 12 дахь өдрийн барилдаан өчигдөр боллоо.

Башёг тэргүүлэгч озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ энэ өдөр Оношотой барилдаж, 11 дэх даваагаа авав. Тэрбээр ийнхүү башёг 11 даваа, нэг унаатай тэргүүлж яваа бол озэки Такакэйшо арван даваа, хоёр унаатай нэхэж байна. Түүний хувьд башёгийн 12 дахь өдөр Ичиножо А.Ичинноровтой барилдаж давсан юм.

Монгол бөхчүүдийн хувьд Ичиножо А.Ичинноров найман даваа, дөрвөн унаатай, Тамаваши Б.Мөнх-Оргил зургаан даваа, зургаан унаатай, Чиёошома Г.Мөнхсайхан зургаан даваа, зургаан унаатай, Хошорюү С.Бямбасүрэн таван даваа, долоон унаатай, Кирибаяама Б.Лхагвасүрэн гурван даваа, есөн унаатай тус тус башёг үргэлжүүлж байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ башёг тэргүүлсэн хэвээр байна   
Үзсэн: 1853 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй