Шууд Chart

Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын ГХЯ хоорондын Консулын X зөвлөлдөх уулзалт болов

2021-05-21 11:42:33

Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын ГХЯ хоорондын Консулын X зөвлөлдөх уулзалтыг 2021 оны тавдугаар сарын 20-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулав. Энэ удаагийн уулзалтын Монголын талын төлөөлөгчдийг ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг, Казахстаны талыг тус улсын ГХЯ-ны Консулын албаны дарга Акатаев Бауыржан Рымканович нар тус тус тэргүүлсэн бөгөөд төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Элчин сайд Л.Баттулга, Элчин сайд Жалгас Адылбаев нараас гадна ГИХГ-ын дарга Н.Ууганбаяр, ХЗДХЯ, ЗТХЯ, ЦЕГ-ын холбогдох ажилтнууд оролцов.

Зөвлөлдөх уулзалтаар хоёр талын консулын харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцаж, цар тахлын хүнд цаг үед нутаг буцах хүсэлтэй хоёр улсын иргэдийг тусгай үүргийн нислэгээр нутаг буцаахад хүмүүнлэгийн шугамаар туслалцаа үзүүлсэнд харилцан талархал илэрхийллээ.

Түүнчлэн энэ удаагийн уулзалтаар хоёр улсын хоёрдмол харьяалалтай иргэдийн асуудлыг шийдвэрлэх, урьдчилан сэргийлэх, хоёр улсын хууль зүй, дотоод хэргийн яамд, хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, мөн Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтад хамрагдаж, шинжилгээ хийлгэсэн гэрчилгээг харилцан хүлээн зөвшөөрөх замаар хуваарьт нислэгийг үе шаттай нээх зэрэг өргөн хүрээтэй асуудлыг хэлэлцсэн болно.


Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын ГХЯ хоорондын Консулын X зөвлөлдөх уулзалт болов   
Үзсэн: 981 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй