Шууд Chart

ТЕГ-ын Цэргийн тагнуулын газрыг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа

2021-05-21 14:20:34

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 29 дүгээр зарлигаар түүхт 100 жилийн ойг нь тохиолдуулан Тагнуулын ерөнхий газрын Цэргийн тагнуулын газрыг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа.

Монгол Ардын Намын Төв хороо, Монгол Ардын Түр Засгийн газрын 1921 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн хамтран хуралдсан хурлаар “Цэргийн хүчин нэмэгдүүлэх бодлого гүйцэтгэх ба тагнуулын явдлыг сайнаар үүсгэн байгуулах” тухай асуудлыг хэлэлцэж, Цэргийн явдлын яамнаа Байлдааны хэлтэс байгуулан, түүний эрхлэн гүйцэтгэх үүргийг “буу зэвсгийн явдлыг эрхлэх, орон байшингийн явдлыг эрхлэх, цэргийн гадаад тагнуулын явдлыг үүсгэн байгуулах, цэргийн газраа сургагч нарыг бэлтгэх, агт ачлагыг бэлтгэх, улсын дотоод байдлыг сэргийлэн хамгаалах явдал” хэмээн зааж, Цэргийн яамны эрхэлсэн түшмэл буюу сайд, Бүх цэргийн жанжинд Д.Сүхбаатар, Байлдааны хэлтсийн эрхэлсэн түшмэлд Лятте, Дайчлах хэлтсийн эрхэлсэн түшмэлд Сумъяа, жинхэнэ албан хаагчдад Беретти, Чойбалсан, Бадам, Эрхэев нарыг томилж байсан түүхтэй гэж Тагнуулын ерөнхий газраас мэдээллээ.


ТЕГ-ын Цэргийн тагнуулын газрыг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа  
Үзсэн: 2485 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй