![](/uploads/202105/news/thumb/f5d5850a96d65e952af77c18e3066f1a_x3.jpg)
Монголын үндэсний бөхийн холбооны ээлжит бус "Их Эе" хурал энэ сарын 29-нд Монгол бөхийн өргөөнд болохоор товлогджээ.
Үүнд МҮБХ-ны дүрмийн 9.2.1-д зааснаар 256 төлөөлөгч оролцох юм байна.
- МҮБХ-ны дүрмийн 9.2.2-д зааснаар улсын аварга, арслан, гарьд, заан цолтонгууд болон сонгуульт хугацаанд тэргүүлэгчээр ажилласан хүмүүс шууд оролцоно.
- МҮБХ-ны дүрмийн 9.2.3-т зааснаар Бөх судлаач, зүтгэлтэн, жаяг дэгийн багийн гишүүд тус тусын бүрэлдэхүүнээр хуралдан зөвшөөрсөн тоонд төлөөлөгчөө сонгон оролцуулна.
- МҮБХ-ны дүрмийн 9.2.4-д зааснаар аймаг болон хотын зэрэглэлтэй нийслэлийн алслагдсан дүүргээс 3 төлөөлөгчийг тухайн аймаг, хотын үндэсний бөхийн холбооны хурлаас сонгон оролцуулна.
- МҮБХ-ны дүрмийн 9.2.5-д зааснаар Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг нэг аймгийн бөхчүүдийн хурлаас харцага цолтон нэг, начин цолтон 2, аймаг цэргийн цолтон 1 бөхийг сонгон оролцуулна.
- МҮБХ-ны дүрмийн 9.3-д зааснаар "Их Эе"-ийн төлөөлөгч нь өөрийн оронд өөр хүнийг итгэмжлэлээ оруулахгүй.
Аймгуудаа төлөөлж оролцох дөрвөн бөхийн нэр, аймгийн бөхийн холбооноос оролцох гурван төлөөлөгчийн нэрс болон сонгогдсон тогтоол, хурлын тэмдэглэлээ МҮБХ-ны Mubh.2021@gmail.com и- мэйл хаяг руу 2021 оны тавдугаар сарын 25-ны дотор ирүүлнэ үү. Дурдсан хугацаанд нэрсээ ирүүлээгүй аймгуудын төлөөлөл хуралд оролцох боломжгүй болно.
Бөх судлаач, бөхийн зүтгэлтэн, жаяг дэгийн багаас орох төлөөлөгчдийг 2021 оны тавдугаар сарын 26-ны өдрийн 17:00 цагаас "Монгол бөхийн өргөө"-нд хуралдаж сонгоно.
Ээлжит бус "Их Эе" хуралд бэлтгэх ажлын хэсгийн анхны хурал 2021 оны тавдугаар сарын 20-ны өдрийн 11:00 цагт болно.
Ээлжит бус "Их Эе" хуралтай холбоотой санал хүсэлтийг Mubh.2021@gmail.com и- мэйл хаягаар хүлээн авна.
МҮБХ-ны ээлжит бус "Их Эе" хурал энэ сарын 29-нд болно | ||
Үзсэн: 1427 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.