Шууд Chart

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Ичиножо А.Ичинноров нар өнөөдөр таарч барилдана

2021-05-21 16:09:04

Японы мэргэжлийн сүмо бөхийн зуны Нацу башёгийн 13 дахь өдрийн барилдаан яг одоо үргэлжилж байна.

12 өдрийн дараах байдлаар дээд зиндаанд Озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 11 даваа, нэг унаатайгаар ганцаараа башёг тэргүүлж байна. Харин түүний араас 10 даваа, хоёр унаатай Озеки Такакейшо, есөн даваа, гурван унаатай Эндо нар нэхэж байна.

Өнөөдөр буюу башёгийн 13 дахь өдөр дээд зиндаанд барилдах манай бөхчүүдийн оноолтын мэдээлэл.

Маэгашира 10 Тамаваши Б.Мөнх-Оргил /6-6/ - Маэгашира 14 Чиёотайрюу /8-4/

Маэгашира 11 Чиёошома Г.Мөнхсайхан /6-6/ - Маэгашира 15 Кайсей /6-6/

Маэгашира 5 Хошорюү С.Бямбасүрэн /5-7/ - Секиваке Таканошо /4-8/

Маэгашира 4 Кирибаяама Б.Лхагвасүрэн /3-9/ - Маэгашира 12 Котоеко /7-5/

Маэгашира 6 Ичиножо А.Ичинноров /8-4/ - Озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ /11-1/

Башёг тэргүүлэгч Озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өнөөдөр нутаг нэгт Ичиножо А.Ичинноровтой 10 дахь удаагаа оноолт таарлаа. Өмнө нь Озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ долоон удаа даваад байгаа юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Ичиножо А.Ичинноров нар өнөөдөр таарч барилдана   
Үзсэн: 988 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй