БШУЯ-наас Архангай аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнийг “Бичиг соёлыг дэлгэрүүлэгч” цол тэмдгээр шагнасан байна.
Шагналыг Архангай аймагт зохион байгуулагдаж буй Олон улсын уран бичлэгийн үзэсгэлэнгийн нээлтийн үеэр гардуулсан бөгөөд үндэсний хэл бичиг соёлоо дээдлэн хүндэтгэж, түгээн дэлгэрүүлэх их үйлсийг амжилттай түүчээлэн, нутаг орондоо Монгол бичгийн ач холбогдол, түүх уламжлал, хэрэгцээ шаардлагыг таниулан сурталчлах их ажлыг улсын хэмжээнд манлайлан авч явааг нь үнэлэн ийн шагнаж байгаа аж.
Д.Бат-Эрдэнэ “Бичиг соёлыг дэлгэрүүлэгч” цол тэмдгээр шагнууллаа | ||
Үзсэн: 1397 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.