"Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр" энэ сарын 10-нд тохиосон. Уг зорилтот өдрийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагууд 985, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн 1600, Баянгол дүүрэг 2440, Баянзүрх дүүрэг 1791, Сонгинохайрхан дүүрэг 18017, Сүхбаатар дүүрэг 2520, Чингэлтэй дүүрэг 16232, Хан-Уул дүүрэг 10234, Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл 50.000, ногоон байгууламжийн үзэсгэлэнгийн үеэр иргэд 60.000 ширхэг мод худалдан авч тарьжээ. Энэ нь нийт 163.819 мод болсон байна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Анкарагийн гудамж, Явуухулангийн цэцэрлэг, Самбуугийн гудамж, Туул голын хөвөө, Чингэлтэй хайрхан уул, нийтийн эзэмшлийн гудамж талбайд байгууллага, аж ахуйн нэгж, сургууль, цэцэрлэг, хорооны ажилтнууд, иргэд мөн шинээр мод тарьсан байна.
160 гаруй мянган мод тарилаа | ||
Үзсэн: 1242 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.