Шууд Chart

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Баян-Өлгий аймагт ажиллаж байна

2021-05-23 17:24:30

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Баян-Өлгий аймагт ажиллаж байна. Тэрээр өнөөдөр Өлгий хотод ажиллаж буй алба хаагчидтайгаа уулзаж, яамнаас барьж буй бодлого чиглэлийг танилцууллаа. Мөн цаашид хийхээр төлөвлөсөн ажлуудынхаа талаар ярьж, санал солилцлоо.

Баян-Өлгий аймагт хилийн 2 анги үйл ажиллагаа явуулдаг онцлогтой. Салбарын сайд энэ үеэр тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд болон аймгийн удирдлагуудтай хамтран хилийн 0165-р ангийн 3 салбарыг байнгын эрчим хүчинд холбохоор болсныг онцлов.
 
Үргэлжлүүлэн Өлгийд байгууллагуудын барилга, байгууламжийн асуудал хүндрэлтэй, хангалтгүй байгааг дурьдаад, эхний ээлжинд улсын бүртгэлийн хэлтэс, архивын тасгийг хамтад нь шинэ байртай болгох асуудлыг шийдвэрлэсэн юм.
 
Мөн зарим байгууллагын алба хаагчдын ажиллах нөхцөлийг сайжруулахаар автомашин, компьютер, техник хэрэгслийг гардуулж өглөө. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Цаашид орон нутагт ажиллаж байгаа алба хаагчдынхаа ажлын нөхцөлийг нэмэгдүүлэх асуудалд онцгойлон анхаарч, шат дараатай олон арга хэмжээ авч ажиллана" гэв.
 
 
Эх сурвалж: Хууль зүй, дотоод хэргийн яам

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Баян-Өлгий аймагт ажиллаж байна  
Үзсэн: 947 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй