Шууд Chart

“УИХ-ын ЦОМ-2014” спортын тэмцээн боллоо

2014-05-13 09:42:02

УИХ-ын байгууллагуудын дунд жил бүр уламжлал болон зохиогддог шилжин явах цомын төлөөх тав дахь удаагийн ээлжит тэмцээнийг Үндэсний Аудитын газар “УИХ-ын ЦОМ-2014” нэртэйгээр спортын долоон төрлөөр зохион байгууллаа.

Уг тэмцээний Хөлбөмбөгийн шилжин явах цомын төлөөх тэмцээн энэ сарын 3-нд тавдугаар сургуулийн хөлбөмбөгийн талбайд, Шатрын төрөл Улаанбаатар хотын төв номын санд, 4-нд Дартсын төрөл “PUMP” ресторанд, Снукер биллиардын төрөл “Жаргалан” биллиардын клубт, 10-нд Ширээний теннисийн төрөл “Оч” клубт, 11-нднНям гарагт волейбол, сагсан бөмбөгийн төрлүүд  Буянт-Ухаа спортын ордонд тус тус амжилттай явагдаж өндөрлөсөн юм.
 
Энэ удаагийн тэмцээний нийлбэр дүнгээр Улсын Их хурлын Тамгын газрын хамт олон тэргүүлж “УИХ-ын ЦОМ”-ын эзэн боллоо. Харин хоёрдугаар байрыг Монголбанк, гуравдугаар байрыг Үндэсний Статистикийн Хорооны баг тамирчид тус тус эзэллээ. Тэмцээний төгсгөлд 2015 оны “УИХ-ын ЦОМ” тэмцээнийг байнгын ажиллагаатай парламент үүсч хөгжсөний 25 жилийн ойн хүрээнд зохион байгуулах эрхийг Үндэсний Аудитын газраас Улсын Их Хурлын Тамгын газарт урлагийн төрлөөр давхар зохион байгуулах хүсэлтийн хамт буухиалан шилжүүлснийг мэдэгдсэнээр уг тэмцээн өндөрлөлөө.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

“УИХ-ын ЦОМ-2014” спортын тэмцээн боллоо   
Үзсэн: 1598 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй