Шууд Chart

2021 оны тавдугаар сарын дунд арав хоногийн хөрсний чийгийн мэдээ

2021-05-24 10:01:39

2021 оны тавдугаар сарын 18-ны байдлаар хөрсний 0-20, 0-50 см гүн дэх чийгийн нөөц буудай болон уриншилсан талбайн хувьд Булганы Сэлэнгэ, Өвөрхангайн Хархорин, Сэлэнгийн Ерөө, Цагааннуур, Дархан-Уулын 6-р бригад, Алтангадас, Цайдамын талбай, Хөвсгөлийн Тариалан, Хэнтийн Гурванбаянд хангалттай, Сэлэнгийн Орхон, Төвийн Угтаалцайдам, Эрдэнэсант, Увсын Баруунтуруунд дунд зэрэг Дорнодын Халхгол, Сэлэнгийн Баянголд хангалтгүй байна.

Гуурстай талбайн хувьд хөрсний чийгийн нөөц Хөвсгөлийн Тариаланд хангалттай, Өвөрхангайн Хархорин, Дархан-Уулын Цайдамын талбай, Төвийн Угтаалцайдамд дунд зэрэг байна.

Төмсний талбайн хувьд Өвөрхангайн Хархорин, Сэлэнгийн Мандал, Дархан-Уулын Алтангадас, Төвийн Баянчандмань, Жаргалант, Хэнтийн Өндөрхаанд хангалттай, Дорнодын Чойбалсан, Сүхбаатарын Баруун-Урт, Сэлэнгийн Баянголд дунд зэрэг, Архангайн Төвшрүүлэх, Дорнодын Баян-Уулд хангалтгүй байна.

 


2021 оны тавдугаар сарын дунд арав хоногийн хөрсний чийгийн мэдээ  
Үзсэн: 1227 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй