Шууд Chart

Хүмүүжигч цалингаа хүүхдийн сувилалд хандивлалаа

2014-05-13 09:59:11

Өнгөрөгч гурав дугаар сард Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 441 дүгээр ангийн хүмүүжигч Ж нь ажил хийж нэг жилийн хугацаанд цуглуулсан мөнгөө өрх тусгаарлаж байгаа хүүдээ илгээсэн билээ. Тэрбээр өөрийн нэрийн дансандаа 2.046.000 төгрөгийн цалингийн хуримтлалтай болсон юм.

Харин энэ удаа хорих 429 дүгээр ангийн хүмүүжигч А.Төрмандах өөрийн нэг сарын хугацаанд ажиллаж олсон цалингаа Эрүүл мэндийн яамны харьяа Хүүхдийн төв сувилалд хандивлажээ. Тэрбээр хорих 429 дүгээр ангийн үйлчилгээний албанд ажилладаг бөгөөд цагийн 1250 төгрөгийн урамшуулал авдаг юм байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын цалин 128.500 төгрөгийг сайн үйлсэд хандивлахаар зориглож хамт хоригдож байгаа хүмүүжигч П.Болдбатын бичиг баримтын зардалд өөрийн хүсэлтээр 18.500 төгрөгийг, Хүүхдийн төв сувилалд үлдэгдэл 110.000 төгрөгийг хандивлах шийдвэр гаргажээ.

 
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Хүмүүжигч цалингаа хүүхдийн сувилалд хандивлалаа   
Үзсэн: 1544 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй