NBA-ын талбайд плэйоффын эхний шатны дөрвөн тоглолт боллоо. Өрнөд бүсийн хоёрдугаар байраар гарсан Финикс Санс талбайдаа Лос Анжелес Лейкэрс багтай цувралын эхний тоглолтоо хийж 90-99 харьцаагаар Санс хожлоо. Улмаар цувралыг 0-1 харьцаагаар тэргүүлж эхэлсэн бөгөөд дараагийн тоглолт энэ сарын 27-ны өглөө Сансын талбайд болно.
Тус тоглолтод Дэвин Бүүкэр 34 оноо, долоон самбар, найман дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол ДиАндрэй Эйтон 21 оноо, 16 самбар, Крис Пол долоон оноо, найман дамжуулалтыг гүйцэтгэжээ.
Эсрэг багаас Леброн Жеймс 18 оноо, долоон самбар, 10 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бөгөөд Деннис Шройдер 14, Энтони Дэвис 13 оноо, Андре Драммонд, Монтрез Харрел нар 12 оноог авчээ.
Финикс Санс Лос Анжелес Лейкэрс багийг 90-99 харьцаагаар хожлоо | ||
Үзсэн: 1000 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.