Шууд Chart

Д.Сумъяабазар: Зөвшөөрөлгүй барьсан байгууламжийг нураах нь зүй ёсных ч хуулийн хүрээнд ажиллах ёстой

2021-05-24 12:26:04

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар "Хан-Уул, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн Засаг дарга нараас дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, явган хүний замыг хааж хөдөлгөөнд саад учруулж буй байршлуудад газар чөлөөлөх, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр ямар ажлууд хийж байгаа"-г асуусан юм.

Хан-Уул дүүргийн хувьд зөвшөөрөлгүй гараашнуудыг буулгах арга хэмжээ авч байгаа аж. Дахин төлөвлөлтийн хүрээнд 3-4 байршилд тендер зарласан ч компаниуд сонирхдоггүй, материал ирдэггүй гэдгийг мөн хэллээ. Баянзүрх дүүргийн хувьд орц, гарц чөлөөлөх, зөвшөөрөлгүй барьсан гараашнуудыг буулгах ажлууд хийж байгааг танилцуулсан юм.

Мөн Чингэлтэй дүүргийн хувьд иргэдийн амьдрах орчин саад болж байгаа, зөвшөөрөлгүй барьсан гарааш, байгууламжуудыг шат дараатай буулгах ажил хийж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Сүүлийн 30 жилийн хугацаанд зөвшөөрөлгүй, зориулалтын бусаар, өөрийн дураар барьсан байгууламж Улаанбаатар хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж байна. Ийм барилга, байгууламжийг нураах нь зүй ёсны зүйл. Гэхдээ хууль, тогтоомжийн хүрээнд ажиллах ёстой шүү” гэдгийг сануулсан юм.


Д.Сумъяабазар: Зөвшөөрөлгүй барьсан байгууламжийг нураах нь зүй ёсных ч хуулийн хүрээнд ажиллах ёстой  
Үзсэн: 518 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй