![](/uploads/202105/news/thumb/98ad1b7a5f4c1c5c61010613b356a07e_x3.jpg)
Улсын гуравдугаар төв эмнэлэг 2021 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн далд хэлбэрийн ховор тохиолдох хэм алдагдлыг оношлох зорилгоор 7 хоногийн холтер шинжилгээний технологийг зүрхний хэм судлалын өдөр тутмын эмнэлзүйн тусламж үйлчилгээндээ нэвтрүүлэн ашиглаж эхэллээ.
Энэ нь 7 хоногийн туршид тасралтгүй үргэлжилсэн зүрхний цахилгаан бичлэгийг хийснээр 24-48 цагийн холтер шинжилгээгээр илрэхгүй байгаа далд хэлбэрийн цөөн тохиолдол бүхий хэм алдагдлыг ойролцоогоор 3-5 дахин илүү үр дүнтэй илрүүлэх боломжийг бий болгож байгаа юм.
Оношилгооны хэрэгслийг дээр дурдсан хугацаагаар хүний биед байрлуулахад харшил үүсгэхгүйн дээр усанд орох зэргээр өдөр тутмын амьдралын хэв маягийг хэвийн үргэлжлүүлэх боломжтой бөгөөд хөнгөн, авсаархан байдлаар бүтээгдсэн дэвшилтэт технологи билээ. Монгол улсад тархины цус харвалт элбэг тохиолдож байгаа ба тархинд цус хомсрох харвалтын цөөнгүй тохиолдох шалтгааны нэг бол далд хэлбэрийн буюу цөөн давтамжтайгаар тохиолдож буй зүрхний хэм алдагдах өвчин байдаг. Энэхүү өвөрмөц хэлбэрийн, цөөн тохиолдож буй хэм алдагдах өвчнийг эрт үр дүнтэй илрүүлснээр тархинд цус харвах эмгэгээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрт авч эхлүүлэх боломжтой болно.
УГТЭ далд хэлбэрийн хэм алдагдлыг оношлох 7 хоногийн холтер шинжилгээг үйлчилгээндээ нэвтрүүлжээ | ||
Үзсэн: 2302 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.