Зам, тээврийн яам, нийслэлийн Тээврийн газар, Замын цагдаагийн газартай хамтран “Хүүхэд тээвэрлэх автобус ба үйлчилгээнд тавих шаардлага” стандарт боловсруулж, Стандартчиллын үндэсний зөвлөлөөр батлуулжээ.
Энэхүү стандарт нь есөн бүлэг, 89 заалттай аж. Стандартад хүүхдийн автобус нь 10-аас доош жилийн насжилттай, зүүн гар талдаа жолооны хүрдтэй, хүүхдийг баруун гар тал руугаа буулгаж, суулгах нөхцөл хангасан, шар өнгөтэй, суудал бүр нь хамгаалалтын бүстэй, жолооч нь тухайн ангиллын, мэргэшсэн байхаар зааж өгсөн байна.
Мөн тээвэрлэгч байгууллага нь эрх бүхий байгууллагатай хүүхэд тээвэрлэх гэрээ байгуулна гэж тусгажээ.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын 45 сургууль 122 автобусаар 4620 хүүхэд тээвэрлэж байна.
Хүүхдийн автобусны стандарт батлагдлаа | ||
Үзсэн: 2369 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.