Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин өнөөдөр Канад Улсын Элчин сайд Кэтрин Ивкоф, АНУ-ын Элчин сайд Майкл С.Клечески, ХБНГУ-ын Элчин сайд Ёорн Розенберг, ИБУИНХУ-ын Элчин сайд Филип Малоун нарыг хүлээн авч уулзаж, хамтын ажиллагааны харилцан сонирхсон асуудлаар санал солилцов.
Канад Улсын Элчин сайд, хатагтай Кэтрин Ивкоф тус улсаас санаачилж буй “Улс хоорондын харилцаанд дур зоргоор албадан саатуулах, баривчлах арга хэмжээг ашиглахын эсрэг тунхаглал” (Declaration Against the Use of Arbitrary Detention in State-to-State Relations)-ын талаар танилцуулж, сүүлийн үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөв.
Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин ардчилал, эрх зүйт ёс, хүний эрхийг хүндэтгэн дээдлэх нь хоёр талын хамтын ажиллагааны үндэс суурь болохыг тэмдэглэж, цаашид хүний аюулгүй байдлыг хангах чиглэлээр олон талт механизмын хүрээнд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.
Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Элчин сайд нарыг хүлээн авч уулзав | ||
Үзсэн: 877 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.