Шууд Chart

Флойд Мэйведер Хабиб Нурмагомедовт 100 сая ам.доллар амлажээ

2021-05-27 08:48:23

UFC холбооны аварга асан дагестан тулаанч Хабиб Нурмагомедов АНУ-ын мэргэжлийн боксын дэлхийн аварга асан Флойд Мэйведерээс 100 сая ам.долларын тулааны санал хүлээн авсан ч татгалзжээ.

Хабибын менежер хэлэхдээ “Хабибыг зодог тайлсны дараа түүнд маш олон төрлийн санал ирсэн. Мэргэжлийн боксын дэлхийн аварга асан Флойд Мэйведер түүнд тулалдах юм бол 100 сая ам.доллар өгье гэсэн. Флойдоос та нар асуугаарай. Хабиб тэр бүхнээс татгалзаж, “Би ээждээ зодог тайлна гэж амласан. Хэлсэн үгэндээ хүрнэ” гэж хариулсан” гэжээ.

Хабиб Нурмагомедов 2020 оны намар Жастин Гэтжиг ялсныхаа дараа холимог тулаанчийн замналаа төгсгөж байгаагаа зарласан билээ. Тэр нийт 29 тулалдаанд оролцож, нэг ч ялагдаагүй их спортоо орхисон юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Флойд Мэйведер Хабиб Нурмагомедовт 100 сая ам.доллар амлажээ   
Үзсэн: 530 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй