Шууд Chart

Элчин сайд Р.Болд Истанбул хотын даргатай уулзав

2021-05-27 11:17:13

Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Р.Болд Истанбул хотын дарга Экрэм Имамоглутай уулзав. Элчин сайдын зүгээс Истанбул хотод ажиллаж, амьдарч байгаа Монгол иргэдийн хүүхдүүдэд зориулсан цэцэрлэг, сургуулийн байрыг шийдвэрлэж өгөх хүсэлтийг ноён Экрэм Имамоглуд тавьж, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Монголын орчин үеийн уран зургийн үзэсгэлэн гаргах талаар хамтран ажиллахаар тохиролцов.

Экрэм Имамоглугийн зүгээс Элчин сайдаар дамжуулан Монголын ард түмэнд Ардын хувьсгалын 100 жилийн ойн мэндийг дэвшүүлж буйгаа илэрхийлэв. Уулзалтад Истанбул хотод суугаа Ерөнхий консул Ш.Хишигсүрэн оролцов.


Элчин сайд Р.Болд Истанбул хотын даргатай уулзав   
Үзсэн: 847 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй