Шууд Chart

Н.Түвшинбаяр аваргын кимоно хоёр сая төгрөгт хүрлээ

2013-07-16 18:09:10

Хорт хавдартай хэмээн оношлогдож өвчиндөө шаналж буй Б.Танан охины эмчилгээний зардалд хандив өргөхөөр олимпийн хос медальт Н.Түвшинбаяр, олимпийн хүрэл медальт Х.Цагаанбаатар нар кимоногоо дуудлага худалдаанд оруулах болсон тухайгаа өөрсдийн твиттэр хуудаснаа мэдэгдээд байсан билээ.

Өнөөдрөөс эхэлж буй уг дуудлага худалдаа долоо хоногийн хугацаанд онлайнаар үнийн санал авах бөгөөд Олимпийн аварга, шинэхэн харцага  Н.Түвшинбаяр өөрийн цагаан өнгө бүхий кимоног нэг сая төгрөгөөр эхэлж дуудсан байна.

Хамгийн эхний саналыг Төв аймгийн Баян-Өнжүүл сумын харъяат Ц.Гэрэлт-Од начин нэг сая 500 мянган төгрөг хүргэсэн бол төд удалгүй хоёр сая төгрөгийн үнийн санал гарч ирлээ. 

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Н.Түвшинбаяр аваргын кимоно хоёр сая төгрөгт хүрлээ  
Үзсэн: 1459 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй