Шууд Chart

Ховдчууд 30 мянган мод тарьжээ

2014-05-13 11:23:49

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан мод тарих өдрөөр Ховд аймгийн 90 байгууллага аж ахуйн нэгж, 16 сум, 2700 хүн оролцож 31964 ширхэг мод тарилаа. 
 
Ховд аймгийн Сум дундын ойн анги мод үрсэлгээний үзэсгэлэн гаргаж олон нийтийг уриалсан байна.

 

Ойн мэргэжлийн байгууллагуудын мод, бутны тарьц, суулгац, үр үрсэлгээний үзэсгэлэн худалдаа мод тарьдаг зургаан аж ахуйн нэгж компани оролцож хайлаас, шар хуайс, шинэс, бургас, улиас зэрэг долоон төрлийн модны үрсэлгээг 25.00-30.000 төгрөгөөр зарж, үзэсгэлэнд оролцсон иргэдэд бүх төрлийн мод, жимс, чацаргана тарих зөвлөгөөг үнэгүй өгсөн нь мод тарих ажлыг улам идэвхжүүлж өглөө.
Мод тарих өдрөөр Жаргалант сум 4700 мод тарьж, 43 байгууллага оролцож Сангийн хэрмийн урд талд, Бичигтийн хөтөлийн тээвэр авто замын хяналтын постноос Буянт сумын пост хүртэлх зам дагуу мод тарьсан бол Ховд аймагт ажилладаг арилжааны банкиуд Хүүхдийн паркад ногоон байгууламж хийлээ.
Сумдаас Улсын тэргүүний Үенч сум хамгийн олон буюу 3000 мод тарьж, үүний 1500 гоёлын мод тарьжээ. Харин Дөргөн, Мөст, Дарви сумд мод тарих ажилд оролцоогүй байна.
Аймгийн төвийн байгууллагуудаас Шуудан холбоо, Цахилгаан Холбоо ХХК, Боловсролын газар, Бадамлах дөл, Үйлдвэрчний эвлэл зэрэг газрууд мод тарих ажилд огт оролцоогүй байна. Мод тарих үеэр оролцоогүй байгууллага, иргэд мод тарихад зориулж 22.2 сая төгрөг Сум дундын ойн ангид тушаажээ.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Ховдчууд 30 мянган мод тарьжээ  
Үзсэн: 1551 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй