Шууд Chart

МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр албан тушаалаа хүлээлгэн өгөхөө мэдэгджээ

2021-05-27 13:20:26

Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр ёс зүйн хариуцлага хүлээж, өөрийн хүсэлтээр ерөнхийлөгчийн албан тушаалаа хүлээлгэн өгөхөөр болжээ.

Энэ талаар Монголын үндэсний олимпын хорооны дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан бөгөөд түүний хэлснээр Н.Түвшинбаяр албан тушаалаа хүлээлгэн өгнө гэж бичгээр мэдэгдээгүй ч амаараа хэлсэн гэжээ.

Дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатарын хувьд одоогоор Н.Түвшинбаярын үүргийг гүйцэтгэж, олимпын хороог толгойлж байгаа юм. Харин олимпын хорооны зүгээс Н.Түвшинбаярын хэргийг шүүхээр эцэслэгдэн шийдэгдэх хүртэл ямар нэгэн албан ёсны мэдэгдэл хийхгүй гэсэн байр суурьтай байгаа аж.

Н.Түвшинбаяр Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгчийн сонгуульд ямар ч өрсөлдөгчгүй ганцаараа нэр дэвшиж, гишүүдийн 100 хувийн саналаар сонгогдсон билээ.

Улсын начин Э.Энхбатын биед хүнд гэмтэл учруулсан Н.Түвшинбаяр саяхан суллагдсан бөгөөд хилээр гарах эрхээ хасуулаад буй. Харин Э.Энхбат начны хувьд өдгөө БНСУ-д эмчилгээ хийлгэж байгаа юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр албан тушаалаа хүлээлгэн өгөхөө мэдэгджээ  
Үзсэн: 545 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй