![](/uploads/202105/news/thumb/cbb569466ac293e1a348163e274779bb_x3.jpg)
Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын харьяат Спорт-олимпизмийн нэрт зүтгэлтэн Ардын багш, гавъяат тамирчин, “Мехико-1968” олимпын наадмын анхны хүрэл медальт, Мэргэн ноён хутагт овгийн Чимэдбазарын Дамдиншарав, Хөдөлмөрийн баатар, ардын багш, гавъяат дасгалжуулагч Чимэдбазарын Насантогтох нарын амьдрал замналын тухай “Дэлхийд данстай ах дүү хоёр” ном саяхан уншигчдын гар дээр очсон билээ.
Монгол Улсын чөлөөт бөх, жүдо бөхийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан ах дүү хоёр алдартны тухай өгүүлсэн энэхүү номыг Доржхандын Төрмөнх бичиж, редактораар нь Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэн Жүгдэрийн Отгонцагаан, Цэрэндагвын Одгэрэл нар ажиллажээ.
Ч.Дамдиншарав Токиогийн олимод оролцох чөлөөт бөхийн шигшээ багийн бэлтгэлийг үзэж сонирхох үеэрээ номоо бэлэг болгон гардуулж, үнэтэй зөвлөгөө өглөө.
Ч.Дамдиншарав “Манай чөлөөт бөхийнхөн эрэгтэй баг 1980, эмэгтэй баг 2012 оноос хойш олимпын медаль аваагүй байгаа. Залуус та бүхэнд ард түмэн их найдаж байгаа шүү” гэж хэлсэн юм.
Ардын багш Ч.Дамдиншарав, Ч.Насантогтох нар “Дэлхийд данстай ах дүү хоёр” номоо тамирчдад гардууллаа | ||
Үзсэн: 1143 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.