Монгол Улсын иргэн С.Анужин АНУ-ын Вэйст Пойнтын цэргийн академийг дүүргэн, шилдэг төгсөгчөөр шалгарчээ.
Ингэснээр Монгол бүсгүй тус академийн шилдгээр анх удаа тодорч байгаа нь энэ юм.
Сонирхуулахад, дээрх сургуульд 17-23 хүртэлх насныхан суралцдаг бөгөөд шалгуур нь гэрлээгүй, бие давхар биш, эсвэл хуулийн дагуу хүүхэд асран хүмүүжүүлэх үүрэггүй байх ёстой гэнэ.
Мөн TOEFL-ийн 98-120 оноотой байх бөгөөд англиар чөлөөтэй ярьдаг байх шаардлага тавьдаг аж.
Монгол бүсгүй анх удаа АНУ-ын Вэйст Пойнтын цэргийн академийн шилдгээр шалгарчээ | ||
Үзсэн: 1050 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.