Шууд Chart

Монгол, Чилийн бизнес уулзалт болов

2021-05-29 09:43:14

Монгол Улс, Бүгд Найрамдах Чили Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Монгол, Чилийн компаниуд хоорондын бизнес уулзалтыг зохион байгууллаа. Монгол, Чилийн Гадаад хэргийн яамд, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтран зохион байгуулсан энэхүү цахим уулзалтад хоёр орны уул уурхай, хүнс, жимс, хөдөө аж ахуйн чиглэлийн 20 гаруй аж ахуй нэгж, мэргэжлийн холбоод оролцож, үйл ажиллагааны чиглэлийнхээ талаар мэдээлэл, танилцуулга хийв.

Уулзалтад хоёр улсын ГХЯ-дын чиглэлийн газрын удирдлага, мөн тус тусын улсад хавсран суугаа Элчин сайд нар оролцож, хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг нэмэгдүүлэх нөөц бололцоог ашиглахын чухлыг тэмдэглэв. Монгол, Чилийн бизнесийн анхдугаар уулзалт нь цаашид хоёр улсын хувийн хэвшил хооронд шууд холбоо тогтоох, шинэ түнштэй болох, сайн туршлага судлахад ач холбогдолтой боллоо. Улмаар манай улсын иргэд аялал жуулчлал, бизнесийн ажлаар Латин Америкийн ихэнх орон руу тухайлбал, Аргентин, Бразил, Куба, Уругвай, Чили, Эквадор луу визгүй зорчих болсон нь бас нэг томоохон боломж юм. Перу улс руу мөн удахгүй визгүй зорчиж эхэлнэ.

Монгол Улс, Бүгд Найрамдах Чили Улсын хооронд 1971 оны зургаадугаар сарын 1-ний өдөр дипломат харилцаа тогтоосон. 


Монгол, Чилийн бизнес уулзалт болов   
Үзсэн: 1566 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй