Шууд Chart

Иргэдэд туслах сангийн 2021 оны ээлжит хурлыг зохион байгуулав

2021-05-29 09:46:27

Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангийн зөвлөлийн ээлжит хурлыг өчигдөр Гадаад харилцааны сайд бөгөөд Иргэдэд туслах сангийн зөвлөлийн дарга Б.Батцэцэг удирдан явууллаа.

Энэ удаагийн хурлаар хилийн чанадад нас барсан 7 иргэний шарилыг эх оронд нь ирүүлэх, төлбөрийн чадваргүй 6 иргэний яаралтай эмчилгээний зардалд дэмжлэг авах, цар тахлын улмаас санхүүгийн хүндрэлд орсон БНСУ, Турк, Малайз, Унгар, Япон, Польш, ОХУ, Турк, Их Британи зэрэг улсад байгаа 53 иргэний нутаг буцах, тэдгээрийг тусгаарлах байр болон тээврийн зардалд дэмжлэг үзүүлэхийг хүссэн иргэдийн өргөдлийг хэлэлцэж, 86,341,365 төгрөгийг зарцуулах шийдвэр гаргав.

Иргэдэд туслах сан нь Засгийн газрын тусгай сангийн хуулийн дагуу 2008 онд анх байгуулагдсан бөгөөд Засгийн газрын 2018 оны 179 дүгээр тогтоолоор баталсан Иргэдэд туслах сангийн дүрмээр үйл ажиллагаа нь зохицуулагддаг болно. Иргэдэд туслах сангийн зарцуулалтын тайлантай ГХЯ-ны Консулын газрын эрхлэн ажиллуулдаг www.consul.mn цахим хуудсаар дамжуулан танилцах боломжтой.


Иргэдэд туслах сангийн 2021 оны ээлжит хурлыг зохион байгуулав   
Үзсэн: 1122 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй