Шууд Chart

Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглах олон улсын ажиглагчдыг хүлээн авч уулзав

2021-05-29 09:51:20

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр ирэх зургаадугаар сарын 9-нд болох Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглахаар Улаанбаатар хотноо ирсэн Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Сонгууль ажиглах тусгай багийн тэргүүн хатагтай Лолита Чигане тэргүүтэй сонгуулийн ажиглагчдыг хүлээн авч уулзав.

ТНБД Н.Анхбаяр сонгуулийн бэлтгэл, "Ковид-19" цар тахлын үед сонгуулийг хэрхэн зохион байгуулах болон гадаад улсад оршин суугаа иргэдийн саналыг авах талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийж, сонгууль ажиглах тусгай багийн гишүүдийн сонирхсон асуултад хариулт өгөв.

Сонгууль ажиглах тусгай багийн тэргүүн Лолита Чигане цар тахлын энэхүү хүндрэлтэй цаг үед Монгол Улсын Засгийн газрын зүгээс дэмжлэг үзүүлж, хөндлөнгийн олон улсын сонгуулийн ажиглагчдыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглах боломжоор хангаж байгаа явдалд талархлаа илэрхийлээд сонгууль ажиглах үйл явц албан ёсоор эхэлж байгааг зарласан байна. Талууд сонгууль ажиглах төлөвлөгөө болон анхаарах зарим асуудлын талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.

ЕАБХАБ-ын Сонгууль ажиглах тусгай багт Латви, Франц, Итали, Чех, Испани, АНУ, Польш зэрэг орны сонгуулийн ажиглагчид багтаж байна.


Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглах олон улсын ажиглагчдыг хүлээн авч уулзав   
Үзсэн: 845 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй