Хүний нэр гэдэг хувь заяаг их бага хэмжээгээр тодорхойлдог гэж зарим хүн үздэг. Тэгвэл 2013 онд Европийн оронд эцэг, эхчүүд дөнгөж төрсөн үрсдээ зориулж сонгосон топ нэрсийг танилцуулж байна.
Noah- 2005 онд л гэхэд энэ нэрийг хүүхдэдээ өгсөн хүмүүсийн тоо олноор нэмэгдсэн байна. Дараагийн жил нь ч зохиолч Николас Спаркийн "Тэмдэглэл" кинонд Ноа хэмээх нэр гарах болсон нь энэ нэрийг түгээмэл нэр болгоход хүргэсэн юм.
Sophia- 2011 оноос хойш энэ нэрийг охидуудад маш ихээр өгөх болсон аж. 2006 оны топ 10 нэрэнд хүртэл багтаж байсан нэр юм байна. Тэр үед жүжигчин Сопхиа Браш алдарт Броок Дависийн зохиол “One tree hill” жүжигт 2003-2012 онд эцэг, эхээс заяаж өгсөн энэ нэрээрээ тоглож байсан юм.
Liam- Лиам хэмээх нэрийг хүүхдэдээ өгөх хүмүүсийн тоо 2008 онд 75, 2009 онд 49 болсон бөгөөд одоо ч энэ нэрийг сонгох хүмүүсийн тоо өссөөр байна. Жүжигчин Лиам Хемсворт жүжигчнийхээ гарааг 2012 онд бүтээгдсэн Австралийн телевизийн бүтээл “Өлсгөлөн тоглоом” кинонд тоглож эхэлсэн түүхтэй.
Emma- 2010 онд энэ нэрийг эцэг, эхчүүд дөнгөж төрсөн охиндоо өгөх нь олширсон байна. Тухайлбал, жүжигчин Эмма Ватсон 2001 онд “Харри поттер” киноны Хэрмониегийн дүрээр үзэгчдэд эчнээ танил болсон билээ.
Jacob- 1999 оноос хойш энэ нэрийг хүүхдэдээ сонгож өгөх нь ихэссэн байна. Тухайлбал, алдарт "Бүрэнхий" цуврал киноны нэгэн дүр болох Жэкобын дүрийг жүжигчин Тайлор Лаутнер бүтээсэн юм.
2013 онд хамгийн ихээр сонгосон нэрс | ||
Үзсэн: 1818 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.