Цөмийн энергийн газрын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн гишүүн эрдэмтэн Жадамбын Хуягтбаатарын удирдсан Германы Гельмгольц институт дэх Олон улсын судалгааны баг Z=117 атомын дугаартай шинэ элемент оршдгийг баталсан нь олон улсын түвшинд Монгол Улсын нэрийг гаргасан үйл явдал боллоо. Тухайн элементийн судалгааг Олон улсын хамтарсан судалгааны багийнхан анх 2010 онд хийсэн байна.
Са48+Вк249 буюу цөмийн нэгдэх урвалын дүнд супер хүнд элемент Z=117 нь үүсэх ба долоон удаагийн альфа задралын дүнд удаан наст Db270 элемент үүсдэг байна. Мөн Db270 элементийн альфа задралын дүнд Lr266 элементийн шинэ изотопийг нээжээ. Улмаар туршилтаар Z=117 атомын дугаартай элемент оршдгийг баталж удаан наст Db270 элементийг илрүүлснээр эрдэмтдийн таамаглаж байсан хүнд жинтэй тогтвортой элементүүдийн арал (island of stability) оршин байх боломжтой гэсэн таамаглалыг бодит болгоход нэг алхамаар ойртсон байна.
Монгол эрдэмтэн шинэ элемент нээлээ | ||
Үзсэн: 1847 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.